card

Манай улсын байгаль орчны гол онцлог нь эрс тэс уур амьсгал, нарны нөлөө их байдаг нь бүтээгдэхүүний материалын тэсвэртэй байх чанарт нөлөөлдөг юм. Иймд хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу манай компаний үйлдвэрлэлийн технологи байнга өөрчлөгдөж, хэт ягаан туяаны нөлөө, халуунд тэлж хүйтэнд агшидаг онцлогийг тооцон өөрчлөлтийг хийн үйлдвэрлэлэээ эрхэлж байна.

PROFECTION МОНГОЛ БЭЛДЭЦ:

MNS ISO 5874 : 2008 "Цонх хаалганы поливинилхлорид (PVC) хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн" стандартыг хангасан 60 ба 70 серийн 20 гаруй төрлийн хэвээр үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.

 

HDPE ӨНДӨР ДАРАЛТАТ ЦЭВЭР УСНЫ ХООЛОЙ:

HDPE MNS 4427:2007 "Ус дамжуулахад зориулсан полиэтилен хоолой" стандартыг хангасан өндөр даралтат цэвэр усны хоолойг 20-450мм хүртэл үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.

Зориулалт:

  • Газар тариалан
  •  Уул уурхайн усан хангамж
  • Хот суурин газрын усан хангамж
  • Барилга орон сууцны цэвэр ус
  • Гэр хорооллын усан хангамж

Төмөр хоолойноос  хуванцар хоолойн ялгаатай талууд:

  • Хөнгөн уян шинж чанартай /тээвэрлэх угсарч суурилуулахад амар/
  • Элэгдэхгүй, зэврэлт байхгүй гальванжсан болон электролитдайралтаас хамгаалагдсан тул газар дор, усан дотор, намаг болон металлтай газарт тохиромжтой
  • Дотоод хана гөлгөр /үрэлт болон даралтын эсэргүүцэл бага
  • Ашиглалтын хугацаа урт 100 жил
  • Хүйтэнд тэсвэртэй / хөлдөхгүй, хагарахгүй/
  • Усанд химийн өөрчлөлт орохгүй, усны амтыг өөрчлөхгүй.
  • Хүчтэй хүчил болон олон химийн бодисын үйлчилгээг эсэргүүцэх чадвар өндөр биологийн өсөлтөнд орохгүй, ургацаг тунадас үүсэхгүй

ХООЛОЙН ДУЛААЛГЫН МАТЕРИАЛ:

MNS 5352:2004 стандартыг хангасан дулаан дамжуулах хоолойн дулаан тусгаарлалтын хөөсөн полиуретан бүрхүүлийг 40кг/м3-125кг/м3 нягттайгаар үйлдвэрлэж байна.