PVC буюу ПВХ -н тухай

Поливинилхлорид (ПВХ/PVC) нь эрдэмтэдийн хамгийн эрт гаргаж авсан хиймэл материалуудын нэг юм.

Хамгийн анх 1853 онд Ренгальд гэдэг химч гаргаж авсан байдаг. 1912 оноос үйлдвэрлэлийн аргаар гаргах оролдлого хийж байсан ба 1931 онд BASF компани анхны их хэмжээний үйлдвэрлэлийг хийсэн байна. 

Бодисын бүтэц нь: ПВХ – вини лхлоридийг сеспензийн полимеризацийн аргаар гаргаж авсан бодис юм. Химийн нэр нь Ethylene-, Chloro-, polymer.Химийн томъёо нь (Ch2 - H3 - Cl)x.


ПВХ нь термопластын группд харъяалагдана. Термопласт гэдэг нь бүтээгдэхүүн болгон хэлбэржүүлсэний дараа дахин боловсруулах боломжтой хуванцарыг хэлдэг. Цэвэр ПВХ-ны 43% нь этилен (нефть химийн бүтээгдэхүүн) ба 57% нь давснаас гаргаж авсан холбоост хлор юм. ПВХ нь нунтаг хэлбэртэй байдаг. Цонхны бэлдэцийг хийхдээ ПВХ дээр стабилизатор, өөрчлөгчид, пигмент болон бусад нэмэлтүүдийг нэмж хийж үйлдвэрлэдэг. Ингэснээр бэлдэц өөрөө хүйтэн, халуун, галд тэсвэртэй, маш сайн хэлбэржсэн цохилт болон байгалийн хүнд орчинд даах чадвартай, өнгө алдахгүй, химийн давс хүчилд тэсвэртэй болдог юм. 


ПВХ хэрэглэснээр галд асдаггүй, өндөр хэмийн үед шаталт явагдсан ч дулаан ялгаруулалт бага учир гал гаргах магадлал бага байдаг. Иймд барилгын салбарт дөхүү ашиглагддаг байна. ПВХ нь хуванцар цонх хийдэг гол материал ба бусад материал болох хаалга, цонхны тавцан, хоолой, плинтус, хаалт, шал хананы панель зэргээр өргөн ашиглагддаг байна.