card

Манай улсын байгаль орчны гол онцлог нь эрс тэс уур амьсгал, нарны нөлөө их байдаг нь бүтээгдэхүүний материалын тэсвэртэй байх чанарт нөлөөлдөг юм. Иймд хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу манай компаний үйлдвэрлэлийн технологи байнга өөрчлөгдөж, хэт ягаан туяаны нөлөө, халуунд тэлж хүйтэнд агшидаг онцлогийг тооцон өөрчлөлтийг хийн үйлдвэрлэлэээ эрхэлж байна.

Хуванцар цонхны бэлдэцийн нэг онцлог нь өөрөө хүйтэнд тэсвэртэй, хүйтэн дамжуулалтаараа төмөрөөс бага, 50 жилийн эдэлгээтэй,  угсралт суурьлуулалт энгийн, манай компаний бүтээгдэхүүний гол онцлог нь нарны хэт ягаан туяаны нөлөөг тооцон бат бөх байдлыг дээшлүүлэн хийсэнд байгаа юм.

 

 

Төмөр хоолойноос  хуванцар хоолойн ялгаатай талууд:

  1. Хөнгөн уян шинж чанартай /тээвэрлэх угсарч суурилуулахад амар/

  2. Элэгдэхгүй, зэврэлт байхгүй гальванжсан болон электролитдайралтаас хамгаалагдсан тул газар дор, усан дотор, намаг болон металлтай газарт тохиромжтой.

  3. Дотоод хана гөлгөр /үрэлт болон даралтын эсэргүүцэл бага/

  4. Ашиглалтын хугацаа урт 100 жил

  5. Хүйтэнд тэсвэртэй / хөлдөхгүй, хагарахгүй/

  6. Усанд химийн өөрчлөлт орохгүй, усны амтыг өөрчлөхгүй.

  7. Хүчтэй хүчил болон олон химийн бодисын үйлчилгээг эсэргүүцэх чадвар өндөр биологийн өсөлтөнд орохгүй, ургацаг тунадас үүсэхгүй

 

Хоолойн дулаалгын материал:

MNS 5352:2004 стандартыг хангасан дулаан дамжуулах хоолойн дулаан тусгаарлалтын хөөсөн полиуретан бүрхүүлийг 40кг/м3-125кг/м3 нягттайгаар үйлдвэрлэж байна.