card

 

Метропласт ХХК-ийн танилцуулга

 

Метропласт ХХК нь 2011 онд дотоодын 100%-н хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж хуванцарын үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч компани юм. Одоогийн байдлаар дотоодын зах зээлд -----Монгол улсын чанар стандарт MNS 5874: 2008-г хангасан гадна цонх болон тагтны хаалтанд зориулагдсан Profection бүтээгдэхүүн ,

- MNS ISO 15874-1 : 2007 халуун, хүйтэн ус дамжуулах хуванцар хоолойн систем - полипропилен /PPR / хоолой,  20-160 мм хүртэл

- MNS ISO 4427 : 2007 ус дамжуулахад зориулсан полиэтилен /PE / хоолойг үйлдвэрлэн нийлүүлж байна. 20-450 мм хүртэл

- Profection Монгол цонхны бэлдэц нь 70-н сери /70*63 , 70*79/ , 60-н сери /60*60, 60*70/ гэсэн хэмжээсээр үйлдвэрлэгдэж байна.

- Мөн Хөөсөн Полиуретан дулаалга

- Хуванцар цонхны Өнгөт Бэлдэц

 

Бидний алсын хараа:

 

МЭДЛЭГ ШИНГЭСЭН БАЯЛАГ БҮТЭЭНЭ

 

Бидний эрхэм зорилго:

 

ТЕХНОЛОГИД СУРАЛЦАГЧ,  БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙНА.

     Зорилт :
1.     Бид Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж болон олон улсын  стандартыг дагаж мөрдөн, дээд зэргийн чанар, баталгаатай  бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
2.    Бид шинэ санаачлагыг хөгжүүлж, шинэлэг арга барилаар үнэ цэнийг  бий болгон, чанарын хяналтыг хэрэгжүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэн ажиллана.
3.    Бид хамтын шийдвэр гарган, ажлыг үр бүтээлтэй богино хугацаанд гүйцэтгэж,  үр ашгийг нэмэгдүүлнэ.
4.    Бид бие биенээ хүндэтгэж, үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана.
5.    Бид удирдлагын шударга зарчмыг мөрдлөгө болгон ажиллагсдынхаа нэр төрийг эрхэмлэн хүндэтгэж, аюулгүй байдлыг хангаж, тэдний эрүүл мэндийг эрхэмлэсэн ажлын байр бий болгон, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, сургах, урамшуулахыг байнга дэмжинэ.
6.    Бид үйлдвэрлэлийн осол, байгаль орчны зөрчлийг гаргахгүй байж, ногоон үйлдвэрлэл, ногоон хөгжлийг дэмжинэ.