Бидний тухай
Метропласт ХХК-ийн танилцуулга
Метропласт ХХК нь 2011 онд дотоодын 100%-н хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж , одоогоор 23 ажилтантайгаар, хуванцарын үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч компани юм. Одоогийн байдлаар дотоодын зах зээлд:
-Монгол улсын чанар стандарт MNS 5874: 2008-г хангасан гадна цонх болон тагтны хаалтанд зориулагдсан PROFECTION брэндийн бүтээгдэхүүн нь 70-н сери /70*63 , 70*79/ , 60-н сери /60*60, 60*70/ гэсэн хэмжээсээр үйлдвэрлэгдэж байна.
- MNS ISO 4427 : 2007 өндөр даралтат цэвэр усны HDPE хоолойг 20-450мм диаметрээр SDR11, SDR13.6, SDR17. SDR21, SDR27.6 даралтаар үйлдвэрлэн нийлүүлж байна.
- MNS 5544 : 2005 стандартаар бохир ус зайлуулах, сувагчлал, худаг ус, агааржуулалт, усны хаялагат зориулан PVC хоолой үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна.