Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ олимпын наадмаас анхны хожлоо авлаа
Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ Тунисийн тамирчин Гарси Фадваг 4:1-ээр буулган авч, Монголын үндэсний шигшээ багийн анхны ялалтыг авлаа.
Ширээний теннисийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Б.Болор-Эрдэнэ 2002 оны арваннэгдүгээр сарын 12-нд төрсөн бөгөөд 18 настай юм. Манай ширээний теннисчид анх удаа олимпод оролцож байна.
Олимпын наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр Монголын баг тамирчид 3х3 сагсан бөмбөг, жүдо, буудлага, бокс, ширээний теннис гэсэн таван төрөлд өрсөлдөнө. МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИДДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!
#Tokyo2020
#TeamMongolia
#GoodLuck
#StaySafe