Нийт харилцагчид болон ажиллагсаддаа 10 жилийн ойн баярын мэнд хүргэе

Дотоодын зах зээлдээ тэргүүлэгч “Метропласт” ХХК-тай хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс болон үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг та бүхэндээ “Метропласт” ХХК үүсгэн байгуулагдсаны 10 ЖИЛИЙН ОЙН  баярын мэндийг хүргэе. Анх 2011 оны 7 сард“Метропласт” ХХК нь дотоодын 100%-н хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж 10 жилийн турш тасралтгүй хуванцарын үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулж,  30 гаруй ажиллагсадтай үндэсний үйлдвэрлэгч компани болтлоо өргөжин хөгжжээ.

Өдгөө дотоодын зах зээлд гадна цонх болон тагтны хаалтанд зориулагдсан PROFECTION брэндийн хуванцар цонхны бэлдэц , өндөр даралтат цэвэр усны HDPE хоолой, халуун, хүйтэн ус дамжуулах полипропилен PPR  хоолой, болон хөөсөн Полиуретан ДУЛААЛГА гэсэн нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд импортыг орлох бүтээгдэхүүнээр багагүй хувь нэмэр оруулан ажилсаар байгаа билээ.